Хүн 120 наслах чадвартай хэдий ч бидний наслалт харьцангуй бага билээ. Япончууд дунджаар 79, австраличууд, канад болон шведууд 78 хүртэл, германчууд, америкчууд 76 насалдаг. Оросууд, түркчүүд арай бага буюу 67 хүрдэг бол нигерчүүд сомалийчүүд бүр 47 хүртэл л насалдаг гэнэ.
Эмч, сэтгэл судлаач, хоолны мэрэгжилтнүүдээс бүрдсэн олон улсын бүлэг эрдэмтэд "арван дүрэм” боловсруулсан ба түүнийг дагаж амьдарсанаар амь насаа нэлээд уртасган бидний газар дэлхий дээрх амьдралыг илүү таатай болгох боломжтой болсон байна.
1-р дүрэм: цадталаа бүү хоолло. Бидний хэрэглэж заншсан 2500 калорийн оронд 1500 хангаллтай. Ингэж чадвал эс түргэн төлжиж, идэвхитэй орших бөгөөд өвчинд нэрвэгдэхгүй байх чадвартай болно. Тэнцвэртэй хооллох ба их биш гэхдээ бага ч бус хоол идэх нь зохимжтой.
2 дахь дүрэм: насандаа таарсан хоол хүнс хэрэглэх. Хэрэв 30 настай бүсгүйчүүд элэг боло самар түлхүү хэрэглэвэл үрчлээ сууж эхлэх хугацаа хойшлогдоно гэсэн үг. 40-өөс дээш насныханд бетакаротин чухал бол 50 нас гараад ясыг хэлэрт нь барьж байдаг кальций, зүрхний хэвийн ажиллагааг дэмжигч магний хэрэгтэй. 40 гарсан эрчүүдэд сыр болон бөөрөнд агуулагддаг селен авч стрессээ багасгах шаардлагатай. Харин 50 нас хүрээд загас сайн идвэл бид зүрх, судасны ажиллагааг хамгаалж буй хэрэг билээ.
3-р дүрэм: өөрт тохирсон ажил эрхлэх явдал. Ажил төрөл эрхлэх нь залуу харагдуулдаг гэж францчууд үздэг. Ажилгүй хүмүүс 5 насаар хөгшин харагддаг гэнэ. Социологчдын үзэж буйгаар зарим нэгэн мэргэжил залуу насаа хадгалахад тусалдаг байна. Тэдний тоонд удирдаач, гүн ухаантан, зураач, санваартан хүмүүс багтдаг.
4-дүгээрт: амьдралын ханиа олох. Хайр дурлал, энхрийлэл нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн хэрэгсэл мөн. Долоо хоногт хоёр удаа загас наадуулдаг хүн 14 насаар залуу харагдах боломжтой. Бэлгийн харьцааны үед ялгардаг эндорфин хэмээх дааврыг аз жаргалын даавар ч гэж нэрлэдэг шүү дээ. Энэ нь бас дархлааны системийг бэхжүүлэх үүрэг давхар гүйцэтгэж байдаг.
5-р дүрэм: өөрийн гэсэн үзэл бодолтой байх: Өөрийн ухамсартай хүн гутралд бага өртөж сэтгэлээр унах нь амьдралыг даган хөвөж буй хүмүүсээс бага байдаг байна.
6 дахь дүрэм: хөдөлгөөн! Өдөрт ядаж 8-хан минут спортоор хичээллэхэд л нас уртсах шидтэй. Хөдөлгөөний явцад 30 наснаас эхлэн буурч байсан өсөлтийн даавар чөлөөлөгдөн хөдөлгөөнд ордог.
7 дахь дүрэм: бол сэрүүн орчинд унтах. 17-18 хэмд унтаж дадсан хүн илүү залуу харагддаг нь батлагдсан зүйл. Учир нь, бие организм дахь бодисын солилцоо, насны онцлогийн илрэлүүд нь хүрээлэн буй орчны хэмээс шалтгаалдаг.
8-дугаарт: үе үе өөрийгөө эрхлүүлэхээ бүү мартаарай. Эрүүл аж төрөх ёсны зөвлөгөөнүүдийг үл хайхран заримдаа өөртөө бэлэг барих нь тун таатай. Шинэ даашинз ч юм уу, цүнх таалагдсан бол арвилан хэмнэлтийн тухай бодлоос шууд татгалзаарай.
9-р дүрэм: Үргэлж уураа барих шаардлагагүй. Таагүй санагдсан зүйлийнхээ тухай ярих, заримдаа маргалдах, хүрээлэн буй хүмүүстэй өөрийн үзэл бодлоо хуваалцахын оронд зөвхөн өөрийгөө буруутгадаг хүнд өвчлөл, тжр дундаа хорт хавдраар өвчлөх магадлал тун өндөр байдаг. Олон улсын санал асуулгаар хорт хавдраар өвчлөгсдийн 64% нь уураа барьж өөртөө үлдээдэг байжээ.
10 дугаарт: тархиа дасгалжуулах. Заримдаа үгийн сүлжээ бөглөх, ой ухаан шаардсан хамт олны тоглоомд оролцох, гадаад хэл сурах зэрэг байж болно. Тооны машинаар бус цээжээр бодож байх. Тархиа ажиллуулсанаар ой ухааныг дарангуйлагч нас дагасан асуудлыг удаашруулж зүрх судасны системын ажиллагаа, бодисын солилцоог идэвхижүүлэх давхар сайн талтай.