Wednesday, 2025-06-18, 4:36 PM
Welcome Guest | RSS
мэдээний төрөл
биохимийн ном [7]
энд хэрэгцээтэй биохимийн ном хэвлэл
микробиологийн ном [2]
энд микробиологийн ном тавих болно.
биотехнологийн ном [2]
биотехнологийн хэрэгцээтэй ном байна.
бусад ном сэтгүүл [8]
төрөл бүрийн хими биологийн чиглэлийн нарийн мэргэжлийн номнууд
мэргэжлийн программ хамнгамж [6]
мэргэжлийн программ хангамж
сонирхолтой мэдээлэл [12]
Our poll
Rate my site

Архив
Үр дүн
Бүх санал: 25
Чат
Login form
видео
хайлт
жиргээ
Block title
2017-04-24
Бичсэн: Зочин:
Текст: pz4tnebf
2017-02-08
Бичсэн: Зочин:
Текст: odooohon oruullaa :D
2017-02-07
Бичсэн: Зочин:
Текст: Багшаа 2дахь лекцээ хэзээ оруулах вэ?
2016-09-09
Бичсэн: Зочин:
Текст: Nano tehnologi
2015-10-18
Бичсэн: Зочин:
Текст: ene nomiig yaja vah ve
2015-10-18
Бичсэн: Зочин:
Текст: ene nomiig tataj avaj gesiin bolohgui bna
2014-10-27
Бичсэн: tigerЗочин:
Текст: mail hayga uldeechihee. mailer yabuulchiha. ene file databasanaas ustchihjee. olood yabuulya.
2014-10-26
Бичсэн: Зочин:
Текст: ene nomiig tataj abah gesii cannot found geed bhiii
2014-09-01
Бичсэн: Зочин:
Текст: ene bolq bxiinmaa yaax vee
2013-10-12
Бичсэн: Зочин:
Текст: ene heviin uzuuleltig n zasval bur goy bolno
Calendar
«  June 2013  »
Su Mo Tu We Th Fr Sa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Block title

Биохими, Микробиологи, Биотехнологи, хэрэгцээт мэдээлэл

Main » 2013 » June » 15 » Хаврын ядаргаа таны биед дөрвөн долоо хоног нуугддаг
8:48 PM
Хаврын ядаргаа таны биед дөрвөн долоо хоног нуугддаг

Хаврын ядаргаа таны биед дөрвөн долоо хоног нуугддаг

Хавар яагаад ядардаг вэ?

Та өдрийн турш нойрмоглоод, ажил хийх сонирхолгүй, бие тань нэг л нозоороод байна уу. Тэгвэл энэ удаагийн дугаарт "Хаврын ядаргаа”-ны талаар танд хэрэгтэй зүйлийг бэлтгэлээ.

Хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие организм дасах гэж багагүй зүдэрдэг байна. Үүнийг мэргэжлийн эмч нар "Хаврын ядаргаа” гэж нэрлэдэг аж. Хаврын ядаргаа гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилдэг байна. Энэ хооронд хүний биед амьдралын хэв маягаас нь шалтгаалж ядаргаа өөр өөр илэрдэг аж. Тухайлбал, ханатлаа унтсан ч нойр хүрсээр л байдаг. Хамаг бие нозоорч, ажил хийхээс дургүй хүрдэг. Зарим хүний бие хямарч, ямар ч юманд дур сонирхолгүй, идэвхигүй болдог байна. Хүний бие урин дулаан цагт дасан зохицтолоо ойролцоогоор дөрвөн долоо хоног болдог гэнэ. Иймд хаврын ядаргаа таны биед дөрвөн долоо хоног нуугддаг байна. Хүмүүсийн 50-70 хувь нь хаврын ядаргааг илүү их мэдэрдэг гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ хаврын ядаргаа өвчин биш. Өвлийн улиралаас дулааны улиралд шилжихэд хүний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж байгаагийн илрэл аж. Өөрөөр хэлбэл зун, намар цуглуулсан хүний энерги хавар шавхагддаг. Хавар бол хатуу ширүүн улирал. Цас хайлах, ногоо ургах, газар гэсэх гээд цаг уурын байдал эрс өөрчлөгддөг. Мөн хүний хуримтлуулсан энерги, оюуны чадавхи муудаж, амархан ядрах шалтгаан болдог гэнэ. үүнтэй холбоотойгоор стресс үүсдэг байна.

Хаврын улиралд таны биед хэрэгтэй амин дэм

Амин дэмийн төрөл

Юунд сайн

Ямар хоол хүнснээс нөхөж болох

A амин дэм

Энэ амин дэм нь яс, шүдний ургалтыг дэмжин, үс, арьсыг өнгөлөг болгож, улаан бурхан өвчнөөс сэргийлдэг

Ямааны сүү, бяслаг, өндөг, загас, лууван, хятад байцаа, улаан лооль, тарвас

B1 амин дэм

Зүрх судас болон мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулдаг. Дутагдвал бие ядарч сульддаг.

Үхэр, гахай, тахианы мах, овьёос, газрын самар, сүү, усан үзэм, жүрж, төмс, бор будаа

B2 амин дэм

Биеийн хөгжил, улаан бөөмийн өсөлтөд нөлөөлдөг

Төрөл бүрийн загас, тослог багатай тараг, гадил жимс, гурвалжин будаа, мөөг, хонины мах, ямааны сүү

B3 амин дэм

Хоол боловсруулалтыг сайжруулж, арьсанд тэжээл өгдөг

Үхэр, загас, хөх тариа, арвай, тоор жимс, нандин чавга, эрдэнэ шиш, вандуй, төмс

B6 амин дэм

Хамгийн гол үүрэг нь дархлаа мэдрэлийн үйл ажиллагааг сайжруудаг

Шар буурцаг, хушга, ананас, ногоон чинжүү, бор будаа, байцаа, хөх тариа

B9 амин дэм

Уураг тархины үйл ажиллагааг хэвийн дэмждэг. Энэ амин дэм нь фолийн хүчил агуулсан байдаг учир жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай байдаг

Бяслаг, хонины мах, улаан манжин, гүзээлзгэнэ, үхрийн нүд, өндөг, бууцай, гурвалжин будаа

D амин дэм

Нарны амин дэм гэж бас нэрлэдэг. Өдөрт 5-15 минут 3 удаа наранд явахад хэрэгцээт амин дэмээ авдаг гэнэ. Яс болон шүдэнд сайн нөлөө үзүүлдэг.

Үхрийн мах, сүү, түрс, загас, ямааны сүүгээр бүрсэн тараг, мөөг, бяслаг

E амин дэм

Үрчлээ багасгах, ил шархыг хурдан эдгээх болон ядарсан арьсанд тэжээл өгдөг

Өндөг, загас, самар, киви, аньс, төмс, манжин, тоор

K амин дэм

Цусны бүлэгнэлтийг сайжруулна

Үхэр, хонины мах, буурцагны сүү, огурци, вандуй, чавга, улаан лооль

Эх сурвалж: emch.mn

- See more at: http://society.time.mn/content/27330.shtml#sthash.j0CvNKRL.dpuf
Category: сонирхолтой мэдээлэл | Views: 1022 | Added by: tiger | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 KtipolkEl   (2013-07-27 6:42 AM) [Entry]
Ряшенцев - Что такое человек (Простодушный) и не только!

[Сэдэв] 1. | Бичсэн: | 2013-07-27

Ряшенцев - Что такое человек (Простодушный) и не только!
Ответ:

Name *:
Email *:
Code *: