Wednesday, 2025-06-18, 0:21 AM
Welcome Guest | RSS
мэдээний төрөл
биохимийн ном [7]
энд хэрэгцээтэй биохимийн ном хэвлэл
микробиологийн ном [2]
энд микробиологийн ном тавих болно.
биотехнологийн ном [2]
биотехнологийн хэрэгцээтэй ном байна.
бусад ном сэтгүүл [8]
төрөл бүрийн хими биологийн чиглэлийн нарийн мэргэжлийн номнууд
мэргэжлийн программ хамнгамж [6]
мэргэжлийн программ хангамж
сонирхолтой мэдээлэл [12]
Our poll
Rate my site

Архив
Үр дүн
Бүх санал: 25
Чат
Login form
видео
хайлт
жиргээ
Block title
2017-04-24
Бичсэн: Зочин:
Текст: pz4tnebf
2017-02-08
Бичсэн: Зочин:
Текст: odooohon oruullaa :D
2017-02-07
Бичсэн: Зочин:
Текст: Багшаа 2дахь лекцээ хэзээ оруулах вэ?
2016-09-09
Бичсэн: Зочин:
Текст: Nano tehnologi
2015-10-18
Бичсэн: Зочин:
Текст: ene nomiig yaja vah ve
2015-10-18
Бичсэн: Зочин:
Текст: ene nomiig tataj avaj gesiin bolohgui bna
2014-10-27
Бичсэн: tigerЗочин:
Текст: mail hayga uldeechihee. mailer yabuulchiha. ene file databasanaas ustchihjee. olood yabuulya.
2014-10-26
Бичсэн: Зочин:
Текст: ene nomiig tataj abah gesii cannot found geed bhiii
2014-09-01
Бичсэн: Зочин:
Текст: ene bolq bxiinmaa yaax vee
2013-10-12
Бичсэн: Зочин:
Текст: ene heviin uzuuleltig n zasval bur goy bolno
Calendar
«  August 2013  »
Su Mo Tu We Th Fr Sa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Block title

Биохими, Микробиологи, Биотехнологи, хэрэгцээт мэдээлэл

Main » 2013 » August » 12 » цусны сийвэн
1:04 PM
цусны сийвэн

Цусны плазм

Цусны плазм нь  биеийн жингийн 5% орчмыг эзэлдэг. Сийвэн нь шаравтар өнгөтэй. Плазмд уураг, бага молекул жинтэй нэгдлүүд, тухайлбал витамин, гормон агуулагддаг. Цусны плазмын уураг нь элгэнд нийлэгждэг. Бага молекул жинтэй нэгдлүүд янз бүрийн эрхтэнд нийлэгжин нэг эд, эрхтэнээс нөгөөд үргэлж шилжиж байх ба организмд зарцуулагдах буюу түүнээс зайлуулагдаж байдаг.

Плазмын уургууд

Плазмд 100 гаруй төрлийн уураг агуулагддаг нь тогтоогдсон бөгөөд агууламж нь 100 мл-т 7-8 г байдаг.

Плазмын уургуудын үүрэг гэвэл:

  1. Коллоид осмос даралтыг барьж байдаг. Плазмын уургийн концентараци эдийн шингэнийхээс их байна. Уураг нь коллоид учир усыг өөртөө холбон судаснаас гадагшлуулахгүй.
  2. Фибриноген мэт уургууд нь цусны бүлэгнэлтэд оролцдог.
  3. Цусны зуурамтгай чанарыг бий болгодог.
  4. Цусны pH-ийн утгыг тогтмол түвшинд байлгахад оролцдог.(уургийн буфер)
  5. Эдэд бодисуудыг зөөвөрлөх үүргийг гүйцэтгэдэг.
  6. Организмыг хамгаалах үүрэгтэй.
  7. Цусан дахь катионуудын (кальци, төмөр, магни, зэс мэт) концентрацийг тогтмол байлгадаг.
  8. Цусан дахь аминхүчлийн нөөцийн үүрэгтэй.

Цаасан электрофорезийн аргаар судлахад плазмын уургууд нь альбумин, глобулины 5 фракц болж салсан. Мөн элетрофореграмм дээр альбуминааас хурдан преальбумин, – ба – глобулины хооронд фибриноген гарч ирдэг.

Плазмын уургуудын агууламж, нийт уурагт эзлэх хувь (г/100мл плазмд тооцсон.)

Уургийн фракц Г/100 мл Эзлэх хувь %
Преальбумин 0.02 0.3
Альбумин 4.2 60.0
- глобулин 0.2 3.0
- глобулин 0.5 7.0
- глобулин 0.8 11.0
Фибриноген 0.3 4.0
- глобулин 1.0 15.0

Альбумин

Альбумин нь 575 амин хүчлийн нэг полипептидийн гинжнээс тогтсон  энгийн уураг юм (ММ=69000). Тэр нь элгэнд проальбумин байдлаар үүсдэг. Проальбумин нь молекулынхаа N-төгсгөлд богинохон пептид агуулдагаараа альбуминаас ялгаатай. Проальбумин нь элэгний паренхимийн эсээс плазмд орохоосоо өмнө хязгаарлагдмал протеолизийн замаар альбуминд хувирдаг. Насанд хүрсэн хүний элгэнд 1 кг биеийн жинд нь тооцоолоход хоногт ойролцоогоор 150 мг нийлэгждэг.

Альбумины үүрэг:

  1. Цусны плазмын коллоид осмос даралтыг хэвийн байлгах. Плазмын коллоид осмос даралтын 80 хувь орчим нь альбуминд оногддог.
  2. Чөлөөт тосны хүчил, билирубин, эмийн бодис, витамин, кальцийн ион- уудтай холбогдох чадвар өндөртэй тул бодис зөөвөрлөх үүргийг гүйцэтгэдэг.

Плазмд агуулагддаг өөр нэг төрлийн альбумин нь преальбумин байдаг Тэр нь плазмд тироксинтой байна. Глобулинууд нь плазмын уургийн маш том бүлэг бөгөөд маш олон үүргийг гүйцэтгэдэг өөр өөр бүтэцтэй уургууд байдаг. 3-р хүснэгтэнд –глобулины тухай гол гол мэдээллүүдийг (молекул масс, найрлага, үүрэг, патохимийн шинж чанар) харуулав.

Плазмын гликопротеидууд

Хүний цусны пламзд нийт уургийн 43%нь гликопротеид, 57%нь нүүрс ус агуулаагүй уураг байдаг. Нүүрс ус агуулаагүй уурагт альбумин, ретинол холбогч уураг, С- идэвхит уураг, -амилаза, лицозим болон бусад мөр төдий  агуулагддаг уургууд хамаарагддаг. Альбумин л гэхэд нийт уургийн 50% -иас илүүг эзэлдэг тул нүүрс ус агуулаагүй уургийн эзлэх хувь нь их юм. Гликопротеидуудаас 60 гаруйг нь ялган тодорхойлсон байна. Гликопротеидууд нь—глобулин гэж хуваагддаг.  Липопротеидууд буюу бүр тодорхой нэрлэхэд апопротеидууд нь маш бага нүүрс усыг (2%) агуулдаг. Гликопротеидууд нь уургийн хэсэг, түүнтэй холбогдсон сахар, сахартай төстэй нэгдлүүдээс тогтдог. Уурагтай холбогддог сахарууд гэвэл: галактоза, манноза, глюкоза, фукоза, N-ацетилглюкозамин, N-ацетилгалактозамин, N-ацетилнейрамины хүчил (сиалын хүчил) ба ксилоза болно. Гликопротеид болгонд агуулагдах сахарын хэмжээ харилцан адилгүй. Нейрамины хүчил бүхий гликопротеид, жишээ нь иммуноглобулинууд электропорезын хөдөлгөөн(шилжилт) ихтэй байдаг.

Нүүрс ус нь дипептидийн гинжтэй олигосахарид байдлаар холбогддог. Эдгээр олигосахаридын молекул масс гэвэл трансферрины хувьд 2370 байдаг бол хүчиллэг 1-гликопротеидын хувьд 3170 байна.

Өвөрмөц үйлчилгээтэй гликозидүүдийн тусламжтайгаар нилээд тооны гликопротеидын олигосахаридын моносахаридын дарааллыг тогтоосон байна. Олигосахаридын нэгж нь 2 үндсэн төрөл байдаг. Үүнд:

  1. Энгийн зохион байгуулалттай. Эдгээр нь зөвхөн N-ацетилглюкозамин ба маннозоос тогтдог.
  2. Нийлмэл зохион байгуулалттай. Эдгээрээс гадна N-ацетилглюкозамин, галактоза, фукоза, нейрамины хүчил бүтцэд нь ордог. Нейрамины хүчил нь N-ацетилнейрамины (сиалын) хүчлийн байдалтай байдаг. Олигосахаридын манноза байгаа газарт салаалалт үүсдэг. Сиалын хүчил ба фукоза төгсгөлд нь оршдог.

Глобулинууд нь 9,6,7,5 тус бүрдээ бүлэглэл болдог. Уургийн молекул дахь нүүрсусны нэгжүүдийн нарийн байрлал нилээд тохиолдолд (жишээ нь IgM, IgG, хүчиллэг- гликопротеид) тодорхой болсон байна.

Гликопротеидууд нь биологийн маш чухал үүрэгтэй нэгдлүүд юм. Зөөвөрлөгч уургууд, ферментүүд, ферментийн ингибиторууд, гормон, цусны бүлэгнэлтийн хүчин зүйлс (фактор), комплементын системийн зарим бүрэлдэхүүн, эсрэг бие нь гликопротеид байдаг. Нүүрсусных нь хэсгийн талаар харьцангуй бага судлагджээ. Нейрамины хүчлийг аваад үзэхэд нейраминидазын үйлчлэлээр уургийн хэсгээс салдаг. Түүнийг агуулсан гормонууд (хорионы гонадотропин, фолликул эрчимжүүлэгч гормон, эритропоитин) салахад нь идэвхээ алддаг.

Нейрамины хүчил агуулсан плазмын ферментүүд (холинэстераза, тромбин мэт), ферментийн ингибиторууд (антитрипсин,антитромбин мэт), эсрэг бие, зөөвөрлөгч уургууд (транскортин, тироксин холбогч уураг, циррулоплазмин) нейрамины хүчил нь салсан тохиолдолд үүргээ гүйцэтгэх чадвараа алддаг. Фибриногенээс нейрамины хүчил нь салахад бүтэц нь өөрчлөгддөг.

Гликопротеидын нүүрсусны хэсэг нь молекулын  түвшинд таних процесст чухал үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь хорионы гонадотропин, фолликул эрчимжүүлэгч гормон мэт гормонууд нейрамины хүчлийн тусламжтайгаар бай эсээ олдог. Плазмын ихэнх гликопротеид элгэнд үүсдэг.

Плазмын липопротеидын найрлага, солилцоо

Плазмын липопротеидүүд нь липидийн зөөвөрлөлт, солилцоонд маш их үүрэг гүйцэтгэдэг. Хүний плазмын липопротеидыг 5 ангилдаг. Үүнд:

  1. Хиломикрон
  2. Пре–липопротеидүүд маш бага нягттай липопротеидүүд (МБНЛ)
  3. -липопротеидүүд буюу бага нягттай липопротеидүүд (БНЛ)
  4. -липопротеидүүд буюу их нягттай липопротеидүүд (ИНЛ)
  5. Маш их нягттай липопротеидүүд (МИНЛ)

Липопротеидын найрлага

А. Хиломикрон. Үүний ихэнх нь нарийн гэдэсний салстын эсүүдэд задран дахин нийлэгжсэн триглицеридээс тогтдог. Мөн түүнд фосфолипидүүд, холестерин агуулагддаг. Хиломикроны диаметр нь 300-5000   байдаг. Уургийн агууламж нь бага бөгөөд хэлбэлзэлтэй байдаг. Маш бага нягттай липопротейдэд бүх төрлийн апопротеин агуулагддаг.

Б. Маш бага нягттай липопротеид. Хүнд маш бага нягттай липопротеидын жижиг хэсгүүд нь элгэнд голдуу үүссэн триглицеридүүд байдаг. Триглецирүүдээс гадна фосфолипид,(20%) ихэнх нь лецитин ба сфингомиелин, мөн эфиржсэн болон чөлөөт холестерин(17%) агуулагддаг. Триглицерид болон холестерины эфир нь маш бага нягттай липопротеид ба хиломикронд уураг, уураг дээр хуримтлагдсан холестерин фосфолипидээс тогтсон голын цөмийг үүсгэдэг.

В. Маш бага нягттай липопротеид. (БНЛ). Судасны хатууралтай хүний цусны плазмд БНЛ-ийн концентраци дунджаар 300-400 мг/100мл байна. БНЛ-ийн 75% нь липид(50 нь холестерины эфир, 30% нь фосфолипид, 10% нь холестерин, 10% нь триглицерид), 25% нь уургаас тогтдог. Бага нягттай липопротеидын жижиг хэсгүүдийн диаметр нь 200-250А0 жижигхэн бөмбөлгүүд байдаг. БНЛ 3 үеэс тогтдог. Үүнд:

1. Фосфолипидийн үеэр хүрээлэгдсэн төвийн уургийн цөм.

2. Холестерин ба холестерины эфирээс тогтсон дундах үе.

3. Уурагтай холбогдсон фосфолипидээс тогтсон гаднах үе.

Г. Их нягттай липопротеид (ИНЛ ба МИНЛ)ИНЛ ба МИНЛ нь диаметр нь 90-120 А0 хамгийн жижиг хэмжээтэй липопротеидын жижиг хэсэг юм. Жингийнх нь 50 орчим хувь нь липидээс, тогтдог. Агуулагддаг липидүүд гэвэл 50 нь фосфолипид, 32 нь холестерин, 10 нь триглицерид бөгөөд холестерины эфирт агуулагддаг тосны хүчил нь линолийн хүчил болно.

Апопротеин

Апопротеин А нь апопротеин А I ба апопротеин II гэсэн хоёр янз байдаг. Апопротеин А I нь 275 аминхүчлээс тогтдог нэг полипептидийн гинж байдаг бол апопротеин А II нь тус тус 77 амин хүчил бүхий хоёр полипептидийн гинжнээс тогтдог.

Апопротеин В нь сайн судлагдаагүй бөгөөд липидээс нь салгах маш  хэцүү байдаг. Апопротеин С нь 3 төрлийн уураг бөгөөд апопротеин С I нь 57 аминхүчлээс, апопротеин С II нь 100 орчим аминхүчлээс апопротеин С III нь 79 аминхүчлээс тогтсон полипептидийн гинжүүд юм.

Category: сонирхолтой мэдээлэл | Views: 6695 | Added by: tiger | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: